Сумын хөдөлмөрийн аваргууд
            
						
						
												 
												
            
							              Алтан унжлагат гал тахиа
жилийн сар шинийн баярын сумын нэгдсэн шинэлгээний үеэр сумын Засаг даргын №20-р захирамжийн дагуу  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйл хэрэгт
оруулж буй хувь нэмэр, сүүлийн 3-н жилд гаргасан амжилт бүтээлийг нь үндэслэн салбар бүртээ манлайлан ажилласан есөн шилдэг
хүнийг сумын  "Хөдөлмөрийн аварга"-аар шалгаруулан
үнэмлэх, энгэрийн тэмдэг гардууллаа.  Энэ жилийн “Хөдөлмөрийн аварга”-аар ЗДТГ-н хууль эрхзүйн ажилтан Л.Атарбаяр,
Хүүхдийн цэцэрлэгийн туслах тогооч Л.Жаргал, Эрүүл мэндийн төвийн сувилагч
Б.Эрдэнэчимэг, Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Б.Оргилбулаг, “Сант цагаан зам” ЗБН-ийн жолооч Д.Доржсүрэн, ахуйн үйлчилгээний оёдолчин
С.Жамбалсүрэн,  Худалдаа үйлчилгээний
ажилтан Д.Элбэгжаргал, “Хөнөг нуур” ХХК-ийн үтрэмийн ажилтан Ж.Нямдорж, Соёлын төвийн үйлчлэгч Н.Дулмаа нар шалгарлаа. 
							
							
														
             
						
						 
													
						
						            
					 
					
						
												
						
    ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 9081