Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эдийн засаг, төсөв санхүү, дэд бүтэц, өмчийн бодлогын хороо ажиллаа.

2026-04-20

Сумын ИТХ-ын Эдийн засаг, төсөв санхүү, дэд бүтэц, өмчийн бодлогын хороо 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж мөн байгууллагуудын төсөв, өмч, хөрөнгийн бүртгэл,  тендерийн материал болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж сумын Засаг даргад  авч хэрэгжүүлэх, ажил сайжруулах арга хэмжээний жагсаалтыг хүргүүлэн ажиллаа.

1. Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвийн  албан хэрэгцээнд ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслүүдийг балансаас хасуулж актлах саналыг холбогдох газар хүргүүлэх.

2.ИТХ-ын хуралдаанаар актлахаар шийдвэрлэсэн хөрөнгийг хөрөнгийн бүртгэлээс хасах.

3.Хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өргөн мэдүүлж, хагас жилийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх.

4.Бүртгэлгүй байгаа хөрөнгийг бүртгэлд оруулах.

5.Хадлангийн трактор, тоног төхөөрөмжүүдийг ашиглах журмыг 2026 онд сайжруулах, 2025 оны түрээсийн мөнгийг нөхөж оруулах.

6.Нийт тээврийн хэрэгслийн ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллах

7.ЗДТГ болон ЭМТ-ийн тээврийн хэрэгслийг нэгдсэн талбай болон хашаанд байршуулах

8.Төрийн байгууллагуудын өмч хамгааллыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх

9. Тендерийн үйл ажиллагааг сайжруулах нээлттэй болгох, хууль хэрэгжүүлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11114
8629 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%