Баян-Уулын 1-р багийн ИНХ-ын хуралдаан хуралдав.
- Багийн цаг үеийн мэдээлэл
- Аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэн шийдвэрлэх
- Шагналд нэр дэвшүүлж уламжлах тухай
- Бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 88 иргэн цуглаж, 100%-ийн ирцтэй. (32.6.Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.)




