Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2025 онд сумын ИТХ -ын 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хуралдаан хуралдсан талаарх мэдээлэл.

2025-10-06

  1. ИТХ -ын 4-р хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 68.4%-ийн ирцтэй. Сумын ИТХ-ын 19 төлөөлөгчөөс 13 хуралдаандаа оролцсон. Чөлөөтэй 6 Төлөөлөгч  (Б.Мөнхбаяр, Н.Өнөрнасан, Д.Хандсүрэн, Ц.Шаравжамц, Г.Баттайван, Б.Ариунтунгалаг) 
  • "Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргалаа.

     2. ИТХ -ын 5-р хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 78.9%-ийн ирцтэй. Сумын ИТХ-ын 19 төлөөлөгчөөс 15 хуралдаандаа оролцсон. Чөлөөтэй 4 Төлөөлөгч  (Ч.Дэмбэрэл, Б.Мөнхбаяр, Д.Хандсүрэн, Ц.Шаравжамц) 

  • Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
  • Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
  • Хамтарсан багийн гишүүдийг шинэчлэн батлах тухай
  • Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөл, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргалаа.

      3. ИТХ -ын 6-р хуралдаан 2025 оны 04 дугаар сарын 22-ны өдөр 94.7%-ийн ирцтэй. Сумын ИТХ-ын 19 төлөөлөгчөөс 18 хуралдаандаа оролцсон. Чөлөөтэй 1 Төлөөлөгч  (Г.Дэлгэрдалай) 

 

  • Хяналтын хороо байгуулах тухай
  • Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлын задаргаа хэлэлцэх
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн нөхөн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт                    самбарын байршлыг тогтоох тухай
  • Сумын Сонгуулийн хороо байгуулах тухай
  • Өргөдөл танилцуулах
  • Иргэдтэй уулзах өдрийн санал асуулгыг танилцуулах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол, чиглэл хүргүүлсэн тэмдэглэл гаргалаа.

        4. ИТХ -ын 7-р хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10:53 минутанд 19 Төлөөлөгчөөс 11 Төлөөлөгч хуралдаандаа оролцож 57.8%-ийн ирцтэй эхэлж, нөхөн сонгуулиар сонгогдсон 2 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч 11:15 минутанд  21 Төлөөлөгчөөс 13 төлөөлөгч хуралдаандаа оролцон ирц 61.9%-ийн ирцтэй хуралдлаа.  Тасалсан 8 Төлөөлөгч байна.  (Г.Дугар, О.Ононбат, Д.Хандсүрэн, Ц.Шаравжамц, Г.Баттайван, Ч.Мөнхбат, Д.Батчимэг, М.Баярцэцэг)

  • Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Хар чулуутын ард атар газар хагалсан талаарх тайлбар, 2025 оны хагас жилийн газар олголтын талаар сумын Засаг дарга болон газрын даамлаас мэдээлэл сонсох тухай  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол, чиглэл хүргүүлсэн тэмдэглэл гаргалаа.

       5. ИТХ -ын 8-р хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10:30 минутанд  21 Төлөөлөгчөөс 15 төлөөлөгч хуралдаандаа оролцон ирц 71.4%-ийн ирцтэй хуралдлаа.  Чөлөөтэй 2 Төлөөлөгч  (Н.Өнөрнасан, Ч.Мөнхбат), Тасалсан 4 Төлөөлөгч байна.  (Д.Хандсүрэн, Ц.Шаравжамц, Ч.Мөнхбат, М.Баярцэцэг)

  • Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
  • Сонгуулийн хороог татан буулгах тухай
  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07-р сарын 02-ны өдрийн 7 дугаар хуралдаанаас сумын Засаг даргад тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг сонсох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол, чиглэл хүргүүлсэн тэмдэглэл гаргалаа.

 

        6. ИТХ -ын 9-р хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11:02 минутанд  21 Төлөөлөгчөөс 12 төлөөлөгч хуралдаандаа оролцон ирц 57.1%-ийн ирцтэй хуралдлаа.  Чөлөөтэй 2 Төлөөлөгч  (Б.Мөнхбаяр, О.Ононбат), Тасалсан 7 Төлөөлөгч байна.  (Г.Дугар, Д.Хандсүрэн, Ц.Шаравжамц, Г.Баттайван, Ч.Мөнхбат, Д.Батчимэг, М.Баярцэцэг)

  • Тооллогын комисс байгуулах тухай
  • Сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргалаа.

 

        7. ИТХ -ын 10-р хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10:17 минутанд  21 Төлөөлөгчөөс 18 төлөөлөгч хуралдаандаа оролцон ирц 85.7%-ийн ирцтэй хуралдлаа.  Чөлөөтэй 1 Төлөөлөгч  (Д.Батчимэг), Тасалсан 2 Төлөөлөгч байна.  (Д.Хандсүрэн, Ц.Шаравжамц)

  • Сумын төсөвт байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил, үйл ажиллагааны мэдээлэл сонсох
  • Ургац хураалтын талаар мэдээлэл сонсох
  • Төсвийн тодотгол батлах тухай
  • Аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 01/1501 албан бичгийг хэлэлцэн шийдвэрлэх "Санал хүргүүлэх тухай" асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол, чиглэл ххүргүүлсэн тэмдэглэл гаргалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9047
7406 / 82%
1020 / 11%
296 / 3%
325 / 4%