“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2025” ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН ЕБС-ИЙН ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА

Төвийн бүсийн аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Өсвөрийн сэргийлэгч-2025” бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас шалгарсан 2 баг нийт 6 “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн дунд 5 үе шаттай тэмцээнд өрсөлдлөө.

Багууд мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин илтгэл тавьж, хууль эрх зүйн асуултад хариулж, жендерт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бүтээлч контентуудаараа үзэгчдийг байлдан дагуулж байлаа.

Төвийн бүсээс шалгарсан багууд:

I байр – Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р сургуулийн "Сэрэмж" баг,

II байр – Төв аймгийн Эрдэнэ-сант сумын ЕБС-ийн "Альфа" баг,

III байр – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн "Үүрэгтэн" баг
Тусгай байр- Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн Цогцолбор сургуулийн “ZM STARS” багууд тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцогч баг, багш, эцэг эх, зохион байгуулагчдад сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс талархал илэрхийлье.

