Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭНИЙ 2 ДУГААР ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-04-29

"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭНИЙ 2 ДУГААР ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн аварга баг шалгаруулах "Хуулиа дээдэлье" тэмцээнийг 18 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулснаараа онцлогтой.
Эхний шатны тэмцээнийг 4 бүс буюу Зуунмод, Лүн, Борнуур, Эрдэнэ сумдад төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд нийт 25 сумын 170 гаруй хүүхэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
Хоёр дугаар шатанд 4 бүсээс шалгарсан:
Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг
Баян сумын “Сүлд” баг
Борнуур сумын “Фемида” баг
Жаргалант сумын” Импенити” баг
Зуунмод сумын “ZM stars”
Алтанбулаг сумын “Хуулийн микрофон” баг
Лүн сумын “Хатуу самар” баг
Эрдэнэсант сумын “Альфа” багууд тус тус өрсөлдөж 2-р байранд шалгарч Дархан-Уул аймагт зохион байгуулагдах төвийн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
 
Багш сурагчдад амжилт хүсье.
Эрдэнэсант сумын ИТХурал
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6168
4655 / 75%
944 / 15%
277 / 4%
292 / 5%