Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн сурагчдын дунд зохион байгуулсан дууны уралдаанд нийт 5 ангиас видео бичлэгээ ирүүлсэн байна.
- 1-р байранд бэлтгэл Бөмбөөлэй цэцэрлэгийн С.Байгальмаа багштай "Б" анги
- 2-р байранд Болорхон цэцэрлэгийн А.Бямбацэцэг багштай бэлтгэл анги
ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд
- 1-р байранд 2б ангийн сурагч Ш.Мөнхтуул
- 2-р байранд 1а ангийн сурагч Ч.Есүй-Үжин
- 3-р байранд 2б ангийн сурагч Л.Эрдэнэцэцэг
ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион бичлэгийн уралдаанд
- 1-р байранд 9б ангийн сурагч У.Хулан
- 2-р байранд 8в ангийн сурагч М.Энххүслэн нар шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлийг гардуулж өглөө. Мөн уралдаанд сурагчдаа идэвхтэй оролцуулсан Бөмбөөлэй цэцэрлэгийн багш И.Долгоржав, Д.Мөнхзаяа, Ч.Уртнаст болон ЕБС-ийн багш 2б ангийн багш Д.Болормаа, 2в ангийн багш Д.Сэлэнгэ нарт талархал гарын бэлэг гардууллаа.