1.Урд цагаан худгийн онгоцыг сольж байрлуулах, хуучин онгоцыг засаж сэлбэх, гагнах ажлыг хийж гүйцэтгэх (2025.03.17-ны дотор)
2.Хогийн цэгийн хогийг түрж цэвэрлэх (2025.03.24-ний дотор)
3.Хөшөөн жалганд үүсэж байгаа хуримтлагдсан хог, бусад гудамж талбай, нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэж, хогийн цэгт тээвэрлэх (2025.03.24-ний дотор)
4.Угаалгын төвийн цэвэр усны шугамын худгийн тагийг янзалж иргэдийн аюулгүй байдлыг хангах (2025.03.31-ний дотор)
5.Хашаагаа зөвшөөрөлгүй сунгасан, шинээр барьсан иргэд, аж ахуйн нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах (2025.03.31-ний дотор)
Жич: Хэрэгжүүлэх хугацааг тус бүрийн ард тэмдэглэв.
Ажлын тайланг зурагжуулж албан бичгийн хамт заасан хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд ирүүлнэ үү.