Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАМТАРСАН БАГ ГХУСАЗЗ-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗАРИМ АЖЛУУД

2023-10-05

ХАМТАРСАН БАГ ГХУСАЗЗ-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗАРИМ АЖЛУУД

 

Өсвөр үе, залуучуудад  зохион байгуулсан нөлөөллийн үйл ажиллагааны талаар:

      Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнд Эрдэнэсант сумын ЕБС-д ажиллаж, тухайн үйлчилгээний хүрээнд 8-12-р ангийн 640 гаруй сурагчдад дараах чиглэлийн дагуу сургалт нөлөөллийн ажил зохион байгууллаа. "Өсвөр насны хүүхдийн үерхэл нөхөрлөл" "Хорт зуршлаас сэргийлье" "Мэргэжил сонголт" "Найздаа итгээрэй" нөлөөллийн арга хэмжээ "Надад нэг асуулт байна" чөлөөт ярилцлага Багш, эцэг эх, асран хамгаалагч нарт "Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга", Гэр бүлийн харилцаа ба эцэг эхийн үүрэг хариуцлага" сургалтууд хийн нийт 92 эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдлаа. Сэтгэл зүйч 11 хүүхэдтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

 

 

 "Төв аймаг Оюутан хөгжил манлайлал клубийн "Оюутан Life Style" төслийн оюутан сурагчид манай сургууль дээр хүрэлцэн ирж 9-12-р ангийн сурагчдад ЭЕШ-н шалгалтанд бэлтгэх, ЭЕШ-н сэтгэл зүйн зөвлөгөө, Оюутаны амьдрал, Оюутаны санхүү, Цагийн менежмент,    Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ ?, Багаар ажиллах, зэрэг сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

                                    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

 Жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах” Олон Улсын өдррийн ЕБС-ийн охиодын дунд тэмдэглэн өнгөрүүллээ. Сумын хамтарсан баг, Зуунмод сумын ГБХЗХГ-н сэтгэл зүйч н.Анужин, сургуулийн эмч, хоол зүйч нар урилгаар оролцов. Уг арга хэмжээг Бидний манлайлал сайн сайхан байдал уриатайгаар зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд ахлах ангийн 52 хүүхдэд мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө зөвлөмж өгч, “Өсвөр насны охидын хувийн ариун цэвэр”, "Өсвөр насны охидын зөв хоололт" сургалт, " Өсвөр насны охидын болзооны дүрэм, зөвлөмжүүд", " Дүүлэн нис охин минь" монолог бичлэг үзүүлэн  "Охидын эрхийг зөрчиж буй асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж санал асуулга авлаа. Хөгжөөнт тоглоом, чөлөөт арга хэмжээнд идэвх санаачлагтай оролцлоо.

 Баярын  ажиллагаанд ахлах ангийн нийт 112 охид оролцлоо. Баярт оролцсон охидуудад амттан, гүнжийн дүрстэй хавчаарыг сумын ГХУСАЗЗ, Хамтарсан багаас гарын бэлэг бэлэглэсэн.

 

 

Тухайн өдөр 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэхээ гардан авч буй иргэддээ Иргэний андгай өргүүлэх ёслол хийж баяр хүргэв.

Мөн 2023.10.23- 2023.11.04  хооронд “Хөвгүүдийн өдөрлөг” зохион байгуулсан. Хөвгүүдийн чуулга уулзалтад нийтдээ 410 сурагч оролцсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%