Эрдэнэсант сумын ИТХ-ын Төлөөлөгчид сайн үйлсийн аянд нэгдлээ.
            
						
						
												 
												
            
							 
							Сумын
 иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанзагалмайн нийгэмлэгийн анхан шатны 
хорооноос “БОЛОМЖ БҮХНЭЭ ХУВААЛЦЪЯ” аяныг 2020.11.20-ны өдрөөс эхлэн 
зохион байгуулж эхний ээлжинд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 
Төлөөлөгч, ажлын алба нэгдлээ. Нийт 1.050.000 мянган төгрөг цугларч  
амьжиргааны түвшин доогуур 27 өрхөд /1өрхөд 10кг гурил, 5 кг будаа, 3 
шуудай нүүрсний/ тусламж үзүүллээ. Аянд маань нэгдсэн сумын ИТХ-ын 
Төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.