Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИТХ, Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тайлан

2020-02-05

ЭРДЭНЭСАНТ ÑÓÌÛÍ ÈÐÃÝÄÈÉÍ ÒªËªªËªÃ×ÄÈÉÍ ÕÓÐËÛÍ ÁÎËÎÍÒÝÐï¯ËÝÃ×ÄÈÉÍ 2019 ОНЫ ¯ÉË ÀÆÈËËÀÃÀÀÍÛ ÒÀÉËÀÍ

 

 ХУРАЛДААН:

 2019 онд одоогийн байдлаар ИТХ-ын хуралдаан 4 удаа хуралдаж нийт 16 тогтоол хэлэлцэн баталсан. Хуралдааны ирц 76.1% - 100% хувьтай.  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 14 удаа хуралдаж 62 тогтоолыг батлан гаргасан байна. Тэргүүлэгчдийн хуралдааныг сардаа 1-4 удаа хуралдуулсан. Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан 62 тогтоолоос ач холбогдол бүхий 10 тогтоолыг хяналтанд авч хяналтын картыг холбогдох мэргэжилтэнгүүдэд үүрэгжүүлсэн. Үйл ажиллаганы төлөвлөгөөний хэрэгжилт  86%-тай. Сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн  хуралдаанаас 2019 онд гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилт 90.69%-ийн хэрэгжилттэй байна.

ИТХ-ын хороодууд:

ИТХ-ын хороодуудын 2019 оны төлөвлөгөө:

1. Эдийн засаг, төсөв санхүү, дэд бүтэц, өмчийн бодлогын хороо: 5 ажил

2.  Нийгмийн бодлогын хороо: 5 ажил

3. Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо: 4 ажил

4. Нутгийн удирдлага  хууль хяналт, гадаад харилцааны хороо: 3

5. Хүний эрхийн хороо: 2 ажилд хяналт тавьж үнэлгээ, дүгнэлт өгч ажиллахаар төлөвлөгөөнд  тусгагдсан байна.  Төлөвлөгөөний дагуу Эдийн засаг, төсөв санхүү, дэд бүтэц, өмчийн бодлогын хороо  2 удаа ажилласан. Сум хөгжүүлэх сангийн олголт, төлөлт, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд дээр ажиллаж зөвлөмж өгөв.  Нийгмийн бодлогын хороо үдийн цайны чанар хүртээж, хадгалалт, нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний шинжилгээний бичиг зэрэгт хяналт тавьж тухайн тендерт ялсан ХХК-д зөвлөмж өгөв. Хяналт шалгалтын үеэр зөрчил дутагдал гараагүй. Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс го байгуулага болох соёлын төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр их заалын дээврийн асуудал, тоног төхөөрөмжийн хангамжийн ажил учир дутагдалтай байгаа талаар сумын Засаг даргат уламжилсаны үндсэн дээр дээврийн ажил хийгдсэн. Мөн 2019 оны шилжих үлдэгдлээс соёлын төвийн төнөг төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө суулгаж баталлаа. Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо сумын тохижилт хог хаягдлыг бууруулах чиглэлээр хорооноос Засаг дарга болон БОУБайцаагчтай хамтран ажилласны дүнд иргэд, төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын оролцоотой их цэвэрлээг 2 удаа зохион байгуулж сумын төвийн айл өрхийн дунд Соёлч айл өрх, Тохижилт сайтай өнгө үзэмжтэй хашаа зэрэг аянг Төвийн багийн ИНХ-тай хамтран өрнүүллээ. Зэрлэг ан амьтадыг хамгаалах талаар хууль тогтоомжийн хяналт шалгалтыг ГХУСАЗЗ, Байгаль хамгаалагчтай хамтран 2 удаа зохион байгуулсан. Нутгийн удирдлага  хууль хяналт, гадаад харилцааны хороо эрхзүйн сургалт сурталчилгааны чиглэлээр ажиллаж тоог нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу ЗДТГ болон бусад төрийн байгууллагууд өөрийн өөрийн чиглэлээр сургалт, хүртээмжийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулсаны дүнд ЗДТГ –аас зохион байгуулсан иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр нээлттэй өдөрлөг, уулзалт,  хэлэлцүүлэг сургалт зэрэг 27 удаагийн арга хэмжээ зохиогдож давхардсан тоогоор  5119 иргэн оролцов.  Хүний эрхийн хорооноос иргэдээс төрийн албна хаагчид болон албан тушаалтанд ирүүлсэн өргөлдөл, гомдол, санал хүсэлтийн хүлээн авч шийдвэрлэсэн ажилд хяналт тавихад 2019 оны 11 сарын байдлаар иргэдээс төрийн байгууллага,албан тушаалтанд хандаж бичгээр ирүүлсэн 1157 өргөдөлийг хүлээн авч бүртгэл хяналтын карт хөтлөн шийдвэрлэлтийн байдлыг улирал тутам Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн   мэдээг тухай бүр  аймгийн ЗДТГ-ын  ТЗУ-ын хэлтэст хүргүүлж байна. Өргөдөл гомдлын 1152 буюу 99.6%-ийг хугацаанд нь бүрэн шийдвэрлэж хариуг хүргүүлсэн ба 4-г  холбогдох байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

            ИТХ-ын дэргэдэх хяналтын хороо:

ОНХС-ийн хөрөнгөөр хийсэн болон хийж гүйцэтгэж байгаа ажилд хяналт шалгалтыг удирдамжийн дагуу  3 удаа хяналт шалгалтыг хийж Засаг дарга, ЗДО гүйтгэлийн явцад анхаарах асуудлыг танилцуулан уламжлав.

Ажлын хэсэг:

ИТХ-ын 2018.12.20-ны өдрийн хурлын хуралдаанаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нийт 5 удаа хуралдаж журмын төслийг боловсруулан иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэгийг 2 удаа зохион байгуулж нийт 23 иргэн оролцож санал бодолоо солилцоо. Хэлэлцүүлэгийн үеэр журмын төсөлд оруулах саналын хуудас бөглүүлж саналыг авсан. Эхний хэлэлцүүлэгээс иргэдээс 19 санал, 2 дахь хэлэлцүүлэгээс 10 санал гарч ИТХ-ын хагас жилийн ээлжит хуралдаанд ажлын хэсгийн тайлан болон гарсан саналуудыг нэгтгэн хүргэж ажиллав.

 Багийн иргэдийн нийтийн хуралууд:

1-р баг: БЗДаргатайгаа хамтран багийнхаа адуучин залуучуудын дунд Адуучин тэмцээнийг 8-р сард зохион байгуулав. Мөн 1-р багийн нутагт байрлах Түрүүний булгийг хаших ажлыг иргэдийн дунд 1 өрх 1 сургааг аян өрнүүлж хашиж тохижууллаа. 2-р срад Ахмадын дуулах өдөр арга хэмжээг 1-р багаас ивээн тэтгэн зохион байгуулсан. БИНХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр болон мэдээ мэдээлэл, зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг цаг алдалгүй иргэддээ хүргэж ажилладаг.  Ардын урлагын бэсрэг наадам-2019, нэг баг- нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа зэрэг цаг үеийн ажлуудад багийнхаа иргэдийг зохион байгуулан амжилттай оролцуулж байна. БЗД-тайгаа хамтран 8, 9, 10-р сард нийтдээ 5 удаа хөдөөгүүр айл өрхөөрөө явж өвөлжилтийн бэлтгэл ажил болон отор нүүдлийн талаар, сум орон нутгийн мэдээллийг хүргэж ажилласан.

2-р баг: Ардын урлагын бэсрэг наадам-2019-д амжилттай зохион байгуулан оролцуулж шилжин явах цомыг авч дэд байранд шалгарсан. 2019 оны 09-р сард багийн иргэдийн дунд Спортын наадам зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан. Гар бөмбөг, дартс тэмцээнүүдийг зохион байгуулав. Мөн багийн иргэдийн санаачлага хөрөнгө орууллатаар Уул худаг, Цахирын худгуудыг сэргээн засварлав. Багийн фээсбүүк хаяг нээж багийн иргэдэд БИНХ-ын тогтоол шийдвэр болон зохион байгуулж байгаа ажил арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл өгч байна. Ахмадын дуулах өдөр арга хэмжээг 2-р багаас ивээн тэтгэж зохион байгуулав. Багийн сантай болж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Баяр ёслол, аялал зугаалга, ар гэрийн гачигдал гарсан, хүндээр өвдсөн тохиолдолд зарцуулж байна.

3-р баг: Багийн фээсбүүк хаяг нээж багийн иргэдэд БИНХ-ын тогтоол шийдвэр болон зохион байгуулж байгаа ажил арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл өгч байна. Багийн иргэдийг  Ардын урлагын бэсрэг наадам-2019-д амжилттай зохион байгуулан оролцуулж шилжин явах цомыг авч тэргүүн байранд шалгарсан. 2019.12.20-нд багийн иргэдийн дунд Спортын наадам зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан. Гар бөмбөг, гар барилдаан, дартс, хөгжөөнт буухиа тэмцээнүүдийг зохион байгуулав. 2019 оны сумын нэг баг- нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд багийн иргэн Т.Өнөржаргал, Ш.Давааням, Н.Цэцэгмаа нар оролцож, Т.Өнөржаргал, Ш.Давааням нар Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарсан. 2019 оны 10-р сард Ахмадын дуулах өдөр арга хэмжээг 3-р багаас ивээн тэтгэж зохион байгууллаа. Мөн багаасаа ахмадын зөвлөл байгуулав. Даргаар нь Ц.Ерөөлт, гишүүдээр А.Хандсүрэн, Ү.Тунгалаг нар сонгогдлоо. 30-аас дээш насны иргэдийн дунд зохион байгуулсан спортын тэмцээнд багийн иргэдээ хамруулан эмэгтэй волейбол 1-р байр, эрэгтэй волейбол 2-р байр, шатар 1, 2-р байр, теннис 1, 2-р байр, шатар 1, 2 байр эзэлсэн амжилт гаргасан байна.

4-р баг: Багийнхаа иргэдийн дунд 2 удаагийн спортын тэмцээнийг зохион байгуулсан. Малчид өөрсдийн гаргасан хогийг зүй зохистой устгах, байгаль орчноо хмагаалах ажилд ард иргэдээ татан оролцуулж 10-тын ажлыг дүгнэн 10 хэсэг газрыг хог, сэг зэмийг цэвэрлэсэн. Энэ ажилд 28 иргэн оролцсон. Давстын Зэсэмдорж ахлагчтай аравт идэвхитэй оролцсон байна. Өргөдөл, гомдол 5 ирсэнээс 4-ийг шийдвэрлэн, 1 өргөдөл хүлээгдэж байна.

5-р баг: Багийнхаа иргэдийн дунд спортын өдөрлөг арга хэмжээг 2 удаа зохион байгуулсан. БИНХ-ын оны эхийн хуралдаанаар “Соёлч айл өрх”, “Тохижилт сайтай өнгө үзэмжтэй хашаа” аянг өрнүүлж энэ аяны хүрээнд айл өрх хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулан хашаандаа муу усны нүх ухах зэрэг ажил эрчимтэй хийгдсэн. Энэ аяны арга хэмжээгээ багийн шинэ жилийн арга хэмжээний үеэр дүгнэж шагналж урамшуулахаар шийдвэрлэсэн байгаа. Багт хийгдсэн бүтээн байгуулалтын ажил Хүүхдийн тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр багийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж сумын төвийн худалдаа үйлчилгээнийхэнтэй хамтран хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бэлэг гардуулав.  Мөн БИНХ-ын хуралдааны ирцийг нэмэгдүүлэх иргэдийн идэвхийг өрнүүлэх үүднээс ирсэн иргэдэд сугалааны дугаар тарааж азийн сугалааны арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

БИНХ-ууд хуралдсан байдал:

ИТХ-ын ажлын албанаас БИНХ-ын хуралдаанд тухайн багийн Тэргүүлэгч 50-иас дээш хувь, тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгч нарын 50-иас дээш хувийг заавал суулгаж байхыг зөвлөсөний дүнд багийн ИНХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нар хуралдаандаа идэвхитэй оролцож хэвшсэн.

 1-р     БИНХ 4  удаа  хуралдаж  305 иргэн /211өрх/

2-р      БИНХ 3 удаа хуралдаж 218 иргэн /197өрх/

3-р      БИНХ 3 удаа хуралдаж 209 иргэн /230 өрх/

4-р      БИНХ 2  удаа хуралдаж 182  иргэн /364 өрх/

5-р      БИНХ 3 удаа хуралдаж 282  иргэн /414 өрх/ давхардсан тоогоор хуралдаанд оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.

Ирцийн хувьд 4 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд хэрэгжилт баг бүрт харилцан адилгүй байна./23.10/

1-р      БИНХ 4 удаа хуралдаж 16 асуудал   хэлэлцэн шийдвэрлэж, 6 тогтоол

2-р      БИНХ 3 удаа хуралдаж 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 5 тогтоол

3-р      БИНХ 3  удаа хуралдаж 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 6 тогтоол  9 тогтоол

4-р      БИНХ 2 удаа хуралдаж 10 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 6 тогтоол  6 тогтоол

5-р      БИНХ 3 удаа хуралдаж 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 6 тогтоол  4 тогтоол гаргасан байна.

                Шагналд тодорхойлж уламжилсан иргэд:

Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар: С.Цэдэн-Иш

МУ-ын гавъяат механикжуулагч цолоор шагнуулахаар: Б.Бямбажав, Л.Өлзийбат

МУ-ын гавъяат агрономич цолоор шагнуулахаар: Г.Соёллхам

Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн” одонгоор шагнуулахаар: Ц.Тэрбиш, З.Цэдэнсодном, Р.Дамбаренчин Я.Адъяа

Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулахаар: Д.Баатардалай, А.Цэрэндамбэрэл, Д.Нина, С.Лувсандорж, Х.Лхагвасүрэн, Ж.Далайчулуун, Ж.Ерөөлт, Л.Ганбүргэд, Т.Энхбат,  А.Сандаг, Ш.Энхбаатар, С.Саран, Ц.Сономжамц, Ш.Цэрэндорж, Х.Амаржаргал, Ч.Нэргүй, С.Алтансүх, Г.Тэгшбаяр, С.Нямдорж, Л.Баттунгалаг, Ч.Буяннасан, М.Хадуур

Хөдөлмөрийн хүндэт медалиар: Д.Тунгалаг, Д.Лхагвасүрэн, Т.Пүрэвжав, Н.Тэгштайван,  Э.Хүдэрбат, нарын шагналын материалыг уламжлав.

БУСАД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ:

 Бичиг хэргийн программд 2019 оны ирсэн, явсан, өргөдөл гомдол, тогтоолын баримт бичгүүдийг  бичиг хэргийн программд бүрэн оруулсан. Ирсэн, явсан бичгийн хяналтын картыг тогтмол хөтөлж, сумын ИТХТ, ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг хяналтанд авч холбогдох мэргэжилтэнгүүдээр хэрэгжилтийг гаргуулан ажиллаж байна.  Сар бүрийн 25 –нд сумын ИТХ болон Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэн нэгтгүүлж байна. Баримт бичгийг үдэж архивын нэгж болгох, ХАСХОМ-д мэдүүлэг гаргагчын мэдүүлэгийг баталгаажуулж тайланг хэвлэн архивын нэгж болгох, ХАСХОМ 1 тайланг дээд шатны ЭБАТ-д хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

Хурлын мэдээллийн самбар, Erdenesant.tov.khural.mn сайтаар õóðëààñ ãàðñàí áîäëîãî, øèéäâýð хийсэн ажлын талаар цаг тухайд нь оруулж иргэдэд мэдээлэл хүргэж áàéíà. 2019 оны 12-р сарын  20ы байдлаар 18411 иргэн манай сайтад хандаж мэдээ мэдээлэл авсан байна.

2019 онд ИТХ-ын даргад хандсан 6 өргөдөл гомдол ирж эрх хэмжээнийхээ хүрээнд боломжтойг нь шийдвэрлэж, өргөдөлүүдийг Засаг даргад болон холбогдох хүмүүстэй уулзаж уламжлав. 2-р багаас 1, 5-р багаас 1 иргэн, 4-р багаас 2 иргэн, ИТХ-ын 1 төлөөлөгч, ААН 1 өргөдөл ирүүлсэн байна. БАХ, өвөлжөө, хаваржааны маргаан, худаг ус, үр тарианы болон эзэмшлийн газрын талаар өргөдөлүүд ирсэн байна. Одоогийн байдлаар 5-ийг шийдвэрлэн хариуг бичгээр болон утсаар хүргээд байна.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУД:

 2019.04.10-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгчид болон БИНХ-ын дарга нарт сургалт зохион байгуулж, ИТХ-ын үйл ажиллагааны 1-р улиралын тайланг тавьж цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцлаа. Сургалтанд ЗДТГ-ын 8 мэргэжилтэн оролцож өөр өөрийн чиглэлээр мэдээлэл хийв. БИНХ-ын дарга, Тэргүүлэгч нарт 2 удаагийн сургалт зохион байгуулж зөвлөмж өгөв.


Төлөөлөгчийн өдөр арга хэмжээ:

5-р сарын 17, 18-ны өдрүүдэд сумын ИТХ-ын Төлөөлөгчийн өдрийн арга хэмжээг зохион байгуулах удирдамж, зохион байгуулалтын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь гарган бэлтгэл ажлыг ханган ажиллав. Төлөөлөгчийн өдрийн арга хэмжээнд оролцох урилгыг төлөөлөгч бүр 20 иргэнд тарааж  нийт 420 урилга тараав. 17-ны өдөр төлөөлөгч нар тайлангаа тавьж, төлөөлөгчид албан байгууллага, 5 багийн иргэдийн хамтарсан хүндэтгэлийн концерт тоглов. Мөн иргэдийн санал хүсэлийг сонсож асуултанд хариулав. Арга хэмжээнд нийт 248 иргэн оролцов. 18-ны өдөр 5 багийн нийт иргэдийн дунд гар бөмбөг, шатар, ширээний теннисний тэмцээнийг зохион байгууллаа.

 Шатарын тэмцээнд:  Эрэгтэй төрөлд Д.Баатардалай 1-р байр, О.Анхныбаяр 2-р байр, Ганхүү 3-р байр, эмэгтэй төрөл Д.Алтанцэцэг 1-р байр, Н.Отгонбаяр 2-р байр, И. Долгоржав 3-р байр

Ширээний теннисний тэмцээнд: Эрэгтэй төрөлд Б.Энхжавхлан 1-р байр, Дэжидпил 2-р байр, Баяраа 3-р байр, эмэгтэй төрөлд Цогзолмаа 1-р байр, Д.Энхтуяа 2-р байр, Магсармаа 3-р байр

Гар бөмбөгийн тэмцээнд: Эрэгтэй төрөлд 3-р багийн Давааням ахлагчтай баг 1-р байр, 5-р багийн Сугар ахлагчтай баг 2-р байр, 2-р багийн Ишжамц ахлагчтай баг 3-р байр, эмэгтэй  төрөлд Ариунтуяа ахлагчтай 2-р баг 1-р байр, Отгондалай ахлагчтай 5-р баг 2-р байр, Хатантуул ахлагчтай 1-р баг 3-р байр эзэлсэн байна. Тэмцээнд нийт 10 баг нийт 85 тамирчин оролцсон.


Цэцэрлэгийн ахлах болон бэлтгэл ангийн нийт 117 суралцагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж цэцэрлэгийн сурагчдын тайлант өдөрлөгийн арга хэмжээний үеэр эхний байруудад шалгарсан 6 суралцагчид өргөмжлөл, медаль, гарын бэлгийн хамт гардуулав.


Ахлах бүлэг

· Баттулгын  Төрмөнх

· Сугарын  Батмандах

· Дэлгэрдалайн Бат-Ирээдүй

Бэлтгэл бүлэг

· Эрхэмбаярын Оюунмаа

· Ган-Эрдэнийн Мөнхжаргал

· Отгонлхагвын Баяржавхлан

61783345_425740377978057_6934254012543795200_nТөв аймгийн баруун бүсийн түшиц хурлын  сургалт, өдөрлөг, спортын арга хэмжээ Угтаалцайдам суманд зохион байгуулагдаж сумаас Төлөөлөгч нар болон ажлын албатай нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцов.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Г.Лхамсүрэн, Л.Чимэддолгор, Д.Батдорж нарт гарын бэлэг гардуулж өгөв.

Төв аймгийн Бүрэн суманд зохион байгуулагдсан Баруун урд бүсийн “Өсвөрийн сэргийлэгч-Бидний оролцоо” уриан дор Хуулиа дээдэлье-2019 тэмцээнд 2019-04-24-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуулиа дээдэлье тэмцээнд манай сургуулийн 9,11-р ангийн сурагчид амжилттай оролцож 4-р байр эзэллээ.

Төв аймгийн баруун бүсийн түшиц хурлын  сургалт, өдөрлөг, спортын арга хэмжээ Аргалант суманд зохион байгуулагдаж манай сум итгэлийн уралдаанд Ц.Хатантуул 3-р байр, шагай шүүрэх тэмцээнд Б.Мөнхбаяр 1-р байр, Э.Мөнхцэцэг 3-р байр, гар бөмбөгийн тэмцээнд 3 байр тус тус эзэлж багийн дүнгээр 2-р байранд шалгарч өргөмжлөл медалиар шагнуулав.

Улаанзагалмайн:

            Улаан загалмайн онцгой гүшүүдийн “Хүмүүнлэгийн үйлсийн эзэд -2019” ёслолын арга хэмжээг 2019.12.28-ны өдөр зохион байгуулахаар нийт 183 өрхөд арга хэмжээний урилгыг хүргээд байна.

 Өдөрлөг арга хэмжээ:

ИТХурал, ЗДТГ-тай хамтран төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, үйлчилгээг чирэгдэлгүй хамгийн ойр цэгээс хүргэх зорилгоор 2019 оны 11-р сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв мөн 5-р БИНХ-ын үеэрээр нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр нийт 158 төрийн албан хаагч болон иргэнд үйлчилж, ИТХ-ын 2017, 2018, 2019 оны 3-р улирлын байдлаар тайлан, ГХУСАЗЗ-өөс 3 төрлийн  гарын авлага, материалыг тараав. Иргэд, төрийн албан хаагчдаас ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авсан боловч Засаг дарга, мэргэжилтэнгүүдтэй холбоотой хүсэлт, гомдол, санал ирсэн тул холбогдох байгууллага болон Засаг дарга, ЗДТГ-ын даргад танилцуулав. ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа, хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаантай холбоотой гомдол санал гарсангүй.

Гхусазз-ийн ажлын хүрээнд:

Ãýìò õýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ àæëûã çîõèöóóëàõ çºâëºëèéí 2019 îíû ¿éë àæèëëàãààíû òºëºâëºãººíèé òºñëèéã хэлэлцэн 3 зорилт, 5 чиглэл, 38 хэрэгжүүлэх  арга хэмжээтэйгээр áàòлан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.   Ñóìûí Ãýìò õýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ àæëûã çîõèöóóëàõ çºâëºëèéí 2019 îíû ¿éë àæèëëàãààíû òºëºâëºãºº 82.04 хувьтай байна.  ГХУСАЗЗ-ийн ажлын тайланг гарган аймгийн ЗДТГазрын холбогдох мэргэжилтэнд хүргээд байна.

 

 

 

ХЯНАСАН:

ИТХ-ЫН ДАРГА                         Ц.ШАРАВЖАМЦ

ТАЙЛАН ГАРГАСАН:

ИТХТ-ИЙН НАРИЙН БИЧыГИЙН ДАРГА                   Э.МӨНХЦЭЦЭГ




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%