Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Фото мэдээ


нийт 101

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдсэн иргэдийн хань ижил, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

2023-09-11 583
Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдсэн иргэдийн хань ижил, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

Сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмаа амжилттай зохион байгууллаа. ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүдийг хүлээн авч сумын 100 жилийн ойн хүндэт медаль, гарын бэлгийг гардуулав.

2023-08-11 612
Сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмаа амжилттай зохион байгууллаа. ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүдийг хүлээн авч сумын 100 жилийн ойн хүндэт медаль, гарын бэлгийг гардуулав.

#АНЗААР аян эхэллээ.

2023-05-19 475
Төв аймагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх #АНЗААР аяныг эхлүүллээ. Мөн сум уг аянд нэгдэж ЕБС-ийн эцэг эхчүүд болон холбогдох албан тушаалтангууд сургалтанд хамрагдлаа.

Худалдаа үйлчилгээний цэг салбаруудад аймгийн Засаг даргын захирамжийг таницууллаа.

2023-05-11 472
Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай захирамжийг худалдаа үйлчилгээний нийт 19 цэг салбарт танилцуулж мэдээллийн самбарт байршууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

2023-05-05 499
Эрдэнэсант сумын Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Сумын ГХУСАЗЗ хуралдаж 2023 оны төлөвлөгөөгөө баталлаа.

2023-04-12 476
Сумын ГХУСАЗЗ хуралдаж 2023 оны төлөвлөгөөгөө баталлаа.

Сумын ИТХ-ын хуралдаан 2023.02.13-ны өдөр хуралдана.

2023-02-09 831
Сумын ИТХ-ын хуралдаан 2023.02.13-ны өдөр хуралдана.

ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2022.12.19-ны өдөр хуралдана.

2022-11-29 829
Сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2022.12.19-ны өдрийн 09:00 цагт "Иргэний танхим"-д хуралдах тул иргэд та бүхэн хуралдаанд сууж, хуралдааны үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл сонсоход нээлттэй тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сумын аварга шалгаруулах "Шатрын тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

2022-11-28 884
Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. ➡ Эрэгтэй төрөлд- Д.Бямбасүрэн 1-р байр, Б.Дарханбаатар 2-р байр, О.Анхныбаяр 3-р байр ➡Эмэгтэй төрөлд- А.Доржпагма 1-р байр, Д.Оюундалай 2-р байр, И.Долгоржав 3-р байранд тус тус шалгарч, тэргүүн байранд шалгарсан шатар сонирхогчид аймгийн тэмцээнд оролцох батламжаа гардан авлаа.

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ.

2022-11-20 1752
Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоож, үнийн тарифыг шинэчлэн батлах тухай сумын ИТХ-ын шийдвэр МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5990 дугаарт бүртгэгдлээ.

Сурагчдын 8-р зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2022-11-19 853
Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе. 8-р чуулганыг "ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ" уриан дор 4-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж явууллаа. Сурагчид "Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?" сэдвээр илтгэл тавьж сурагчдыг 5-н өртөөнд хувааж үе тэнгийн дээрэлхэлтийн тухай ярилцаж тэдний дуу хоолойг сонсон Уриалгаа гаргаж цаашид мөрдөж ажиллахаар боллоо. ХӨУБ-н тэргүүлэх сурагчид Үе тэнгийн дээрэлхэлтийг харуулсан жүжигчилсэн тоглолтоо цахим хэлбэрээр бэлтгэн сурагчдад бичлэгийг үзүүлэн цаашид юун дээр анхаарах вэ?, Мөн өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг сурагчдадаа уриаллаа. Зөвлөгөөний үеэр сумын ИТХ, ГХУСАЗЗөвлөлөөс хамтран ажиллаа.

Багийн иргэдийн Нийтийн Хурлууд хуралдаж дууслаа.

2022-11-19 803
Таван багийн иргэдийн Нийтийн Хурлууд хуралдаж дууслаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1. Багийн Засаг даргын ажлын тайлан 2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар 3. Отор нүүдэл оруулахгүй байх талаар 4. Хог хаягдалыг цэвэрлэх, зориулалтын бус газар хогоо хаяхгүй байх, хураамж төвлөрүүлэх тухай 5. Улс, аймгийн аварга, Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчинд нэр дэвшүүлж уламжлах тухай 6. Бусад

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

2022-09-27 1028
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ойг 2022 оны 09-р сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид мод тарьлаа.

2022-05-17 785
Сумын ИТХ-ын Төлөөлөгчид "Зөв мод-Зөв арчилгаа" уриан дор Ногоон дуу хоолой аяны хүрээнд мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төгөл байгуулах ажлыг зохион байгуулж, төлөөлөгч бүр нэг мод тарьлаа. Нийт 25 ширхэг модыг тарив.

Аймаг, сумын ИТХ-ын "Төлөөлөгчийн өдөр"

2022-05-12 841
Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, Аймгийн ЗДО Ц.Буманбуян аймаг, сумын үйл ажиллагааны талаар мэдээлэл, сумын ИТХ-ын дарга Х.Чинзоригт 2020-2022 оны үйл ажиллагааны тайлан болон хэм хэмжээ тогтоосон актын талаар мэдээлэл хийв. Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч, сумын Засаг дарга Т.Мөнхзориг сум орон нутагт хийсэн ажлын тайлан болон хийгдэх гэж байгаа ажлын танилцуулгыг хүргэв. Мөн Заамар суман дахь сум дундын цагдаагийн хэлтэсээс мэдээлэл хийнэ. /Цагдаагийн ахлах дэслэгч Чимэддулам/, Сүү ХХК-иас танилцуулга мэдээлэл хийлээ. Нээлттэй хаалга арга хэмжээний хүрээнд: /Аймгийн ЭМГазар, ХАА-н газар, Улсын бүргэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, Номын сан, Татварын хэлтэс, Заамар суман дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Нэг цэгийн үйлчилгээ “E-Mongolia”/ оролцож иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүллээ. Иргэдээс ирүүлсэн асуултанд хариулах, санал сонсох ажиллагааг зохион байгууллаа. Концерт: МУ-ын “Соёлын Тэргүүний ажилтан” П.Жимсээ болон бусад дуучдын тоглолт /үнэ төлбөргүй/ тоглолоо.

"Үйлдлээрээ үлгэрлэе" сарын аян

2022-05-11 841
Нэгдүгээрт хүүхэд - "Үйлдлээрээ үлгэрлэе" сарын аяны хүрээнд ЕБС-ийн сурагчид өөрсдөө санаачлан санал гаргаж хүүхдийн зөвлөгөөнийг насны 3 ангилалаар зохион байгууллаа. Сумын ИТХурлын нийгмийн бодлогын хорооны Төлөөлөгч нар, мөн ГХУСАЗЗ-ийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд оролцож хүүхдүүдээс гаргасан санал санаачлагыг сонслоо. Мөн дотуур байрны сурагчдаас ирүүлсэн саналын дагуу ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо дуу өсгөгч болон босоо тольны мөнгийг сургуулийн нийгмийн бодлогын ажилтан, байранд суудаг сурагчдын төлөөлөлд гардуулан өгөв .

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баруун бүсийн сургалт

2022-04-28 519
Төв аймгийн Баруун бүсийн ИТХ-ын Төлөөлөгч нарын сургалт арга хэмжээг сумандаа амжилттай зохион байгууллаа. Нийт 116 Төлөөлөгч хамрагдав. Гар бөмбөгийн тэмцээнд: 👏 Цээл сум 1-байр 👏 Угтаалцайдам сум 2-р байр 👏 Аргалант сум 3-р байранд шалгарлаа. Дартс: 👏 Угтаал сум 1-р байр 👏 Эрдэнэсант сум 2-р байр 👏 Баянхангай сум 3-р байранд шалгарлаа. Төлөөлөгч нарыг чадавхжуулж, сургалт мэдээлэл өгсөн аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлье. Мөн сургалт арга хэмжээндээ идэвхтэй оролцсон, зохион байгуулсан нийт ИТХ-ын дарга нар, Төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нартаа баярлалаа.

Хэлэлцүүлэг

2022-04-19 480
Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх цагийн хязгаарт өөрчлөлт оруулах төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2022.04.19-ны өдрийн 10:50 минутанд эхэлж худалдаа үйлчилгээ эрхлэгч 17, иргэн 39, төрийн албан хаагч 44 хэлэлцүүлэгт оролцон судалгаанд хамрагдлаа.

Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтанд хамруулав.

2022-02-25 654
Төв аймгийн Зуунмод хотод аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран чадавхжуулах сургалт болон туршлага судлах зорилгоор сургалт уулзалтыг зохион байгуулав. Нийт 15 Төлөөлөгч оролцлоо.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ

2022-01-01 670
Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11219
8679 / 77%
1145 / 10%
397 / 4%
998 / 9%