Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын ИТХ

Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2020 оны төсөв

2020-01-29

                                  Төв аймгийн Эрдэнэсант сумын 2020 

                                              оны төсөв батлах тухай

 

 

Сумын 2020 оны төсвийн төсөл боловсруулсан тухай Засаг дарга Ө.Машбаярын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд,  Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 64.1.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын 2020  оны төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрөл, хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д

Байгууллага, орлогын нэр төрөл

Орлогын дүн /мянган төгрөг/

 

 

11.

Сум (дүүрэг)-ын төсвийн татварын орлого 

111857.6

1.1.

хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар

71531.0

1.1.2.

бууны албан татвар

1290.0

1.1.3.

улсын тэмдэгтийн хураамж

4500.0

1.1.4.

хүн амын хэрэглээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр

100.0

1.5.

орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар

6700.0

1.1.6.

Газрын төлбөр

15806.6

1.1.7.

хог хаягдлын үйлчилгээний хураамж

8500.0

1.1.8.

хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого

80.0

1.1.9.

Ойн төлбөр

350.0

1.1.10.

Нэр заагдаж ангилагдаагүй орлого

3000.0

2.

Сум (дүүрэг)-ын төсвийн татварын бус орлого 

27800.0

2.1.

орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг

0

2.2.

орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого

27500.0

2.3.

хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого

300.0

 

Нийт дүн

139657.6

 

2. Сумын 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх зарлагын нийт хэмжээг 3636413.1 мянган төгрөгөөр баталж төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад дор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

 

д/д

Төсвийн захирагч

Зардлын дүн /мянган төгрөг/

3.1.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

урсгал зардал

хөрөнгийн зардал

72821.7

                

                                  3.1.1.

Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга

     урсгал зардал,  үүнээс:

Орон нутгийн өөрөө удирдах есны байгууллага

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

 

72821.7

11720.4

3.2.

  Засаг дарга

       Урсгал зардал

       Хөрөнгийн зардал

1332180.4

1201954.2

130226.2

3.2.1.

Засаг даргын Тамгын газар

      Урсгал зардал,  үүнээс:

Орон нутгийн гүйцэтгэх засаглалын байгууллага

Орон нутгийн нөөц хөрөнгө

Хүрээлэн буй орчны бодлого удирдлага

Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх

Хур хог хаягдал, орчны бохирдол

 

627974.5

619412.0

3000.0

8832.5

332.5

8500.0

3.2.2.

Засаг даргын шууд харьяаны байгууллага2

         Соёл урлаг

 

177098.8

 

3.2.3

Засаг даргын шууд харьяаны байгууллага3

           Эмнэлэгийн тусламж үйлчилгээ

43903.3

3.2.4

Засаг даргын шууд харьяаны байгууллага4

           Ерөнхий боловсрол

 

310958.2

 

3.2.5

Засаг даргын шууд харьяаны байгууллага5

          Сургуулийн өмнөх боловсрол

 

42019.4

 

3. Сумын төсвөөс 2020 оны төсвийн жилд төсвийн шууд захирагчдад олгох Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай.               

(мянган төгрөг)

ДД

Сумын нэр

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ

 

 

Ерөнхий боловсролын үйлчилгээ

 

 

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ 

1

Эрдэнэсант

437324.0

1410043.1

429172.6

НИЙТ ДҮН

437324.0

1410043.1

429172.6

4. Сумын 2020 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай: 

            4.1.   Сумын татварын болон татварын бус орлого 139657.6 мянган төгрөг

            4.2. Сумын төсөвт аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 995118.3 мянган төгрөг;

4.3. Сумын төсвийн урьд оны үлдэгдэл 140000.0 мянган төгрөг.

4.4.                Сумын төсөвт аймгийн төсвөөс шилжүүлэх тусгай зориулалтын шилжүүлэг 2231411.0 мянган төгрөг.

4.5.                Эрүүл мэндийн даатгалын сангаас 45128.7 мянган төгрөг.

4.6.                Сумын орон нутгийн хөгжлийн санд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлэг 97226.2 мянган төгрөг

4.7.                Сумын орон нутгийн хөгжлийн сангийн шилжих үлдэгдэл-33000.0 мян.төгрөг

5. Сумын 2019 оны шилжих үлдэгдлийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг нэг дүгээр хавсралтаар, Орон нутгийн хөгжлийн сангаар 2020 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоо болон хэмжээний үзүүлэлтийг гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

6. Аймгийн 2020 оны төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /Ө.Машбаяр/-т даалгасугай.

6.1 Сумын төсвийн сар, улирлын хуваарийг бодитой хийж, төсвийн орлого, зарлагын сарын мэдээ, улирлын тайланд дүн шинжилгээ хийж гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, доголдож буй ажилд анхаарал хандуулж, эрчимжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, оны эхнээс хангаж ажиллах.

6.2 Төсвийн бүх шатны байгууллагуудад төсвийн зарлагын хэмжээ, зардлын лимитийг чанд мөрдүүлэх, урсгал зардлыг оновчтой жигд хуваарилж, төсвийн өр, төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж ажиллах.

6.3 Өмнөх оны татварын өрийг стандартын түвшинд барагдуулах ажлыг зохион байгуулж төсвийн орлогыг өсгөж санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

6.4 Орон нутгийн захиргааны байгууллагуудын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг тухайн байгууллагын бодит хэрэгцээнд нийцүүлэн тооцож суурь зарлагад тусгасан тул төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг одоо байгаа түвшнээс нэмэгдүүлж ажиллахаар тооцон үр дүнгийн гэрээнд тусган хяналт тавьж ажиллах.

7. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай. 

 

 

 

 

ДАРГА                         Ц.ШАРАВЖАМЦ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%